Нийслэлийн Иргэдийн спортын IV наадам амжилттай өндөрлөлөө

1
559

Нийслэлийн Иргэдийн спортын IV наадам амжилттай өндөрлөлөө

NISNaadamМонгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Найрсаг – Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын IV наадмыг 2015 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 23, 24-ний хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал аэробик, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 6 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө.

Наадмыг зохион байгуулах үүргийг нийслэлийн хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан Зохион байгуулах хороо, Нийслэлийн  Биеийн тамир, спортын газар, дүүрэг, хороодын хэмжээнд Дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Зохион байгуулах салбар хороод, дүүргийн Биеийн тамир, спортын хороо, дүүргийн хороод, спортын холбоодын төлөөлөл оролцсон Ажлын хэсгүүд 9-н сарын турш нэгдсэн зааврын дагуу ажиллалаа.

Энэхүү наадам нь Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдаж, багийн бүрэлдэхүүн тухайн хорооны иргэн байх ба зөвхөн цахим үнэмлэхийг үндэслэн уг наадамд оролцуулах, 31-ээс дээш настай нийслэлийн иргэн байх, тухайн төрлийн спортын дэд мастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш настай байх, наадмын нэг төрөлд нэг тамирчин орох, шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох зэрэг нь иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах онцлогтой байсан нь нийслэлийн иргэдийн бие бялдрыг хөгжүүлж, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг олгож байгаа үйл ажиллагаа боллоо. Нийслэлийн шигшээ тэмцээнд спортын 6 төрлөөр 117 байгууллагын 1402 иргэн, наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 4377 байгууллагын 87316 иргэн хамрагджээ.

Наадмын хаалтын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн спортын IV наадмыг Зохион байгуулах хорооны дарга бөгөөд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Иргэдийн спортын IV  наадмыг Зохион байгуулах хорооны орлогч дарга бөгөөд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Иргэдийн спортын IV наадмыг Зохион байгуулах салбар хороодын гишүүд оролцлоо.

Нийслэлийн шигшээ тэмцээний Ширээний шагайн наадгайн эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд:     Б.Цогт                   ахлагчтай       БХД-ийн  1-р хорооны баг

2-р байранд:     Г.Бор                    ахлагчтай       БЗД-ийн   1-р хорооны баг

3-р байранд:     Г.Баатарчулуун ахлагчтай        СХД-ийн  6-р хорооны баг

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд:     Б.Чагчал              ахлагчтай       СБД-ийн  19-р хорооны баг

2-р байранд:     Г.Бадамханд       ахлагчтай       БНД-ийн    5-р хорооны баг

3-р байранд:     Д.Амарбаяр        ахлагчтай       ХУД-ийн   14-р хорооны баг

Олс таталтын эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд:    Ц.Баттулга           ахлагчтай       БНД-ийн    1-р хорооны баг

2-р байранд:     С.Алтантөгс        ахлагчтай       БЗД-ийн     9-р хорооны баг

3-р байранд:     Б.Батболд           ахлагчтай       СБД-ийн  19-р хорооны баг

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд:     Д.Гэрэлмаа         ахлагчтай       БЗД-ийн   19-р хорооны баг

2-р байранд:     Н.Баяржаргал    ахлагчтай       БНД-ийн    1-р хорооны баг

3-р байранд:     Д.Чанцалмаа      ахлагчтай       СХД-ийн  23-р хорооны баг

Хийн дасгалын 31-55 хүртэлх насны ангилалд:

1-р байранд:     Ж.Оюунцэцэг      ахлагчтай       СХД-ийн  14-р хорооны баг

2-р байранд:     Б.Алтанцаг          ахлагчтай       СБД-ийн  14-р хорооны баг

3-р байранд:     О.Ягаанцэцэг      ахлагчтай         НД-ийн     2-р хорооны баг

55-аас дээш насны ангилалд:

1-р байранд:     Д.Өнөрцэцэг       ахлагчтай       СХД-ийн  14-р хорооны баг

2-р байранд:     Б.Лхаабадрах     ахлагчтай       СБД-ийн  11-р хорооны баг

3-р байранд:     С.Шинжээ            ахлагчтай       БЗД-ийн     4-р хорооны баг

Аэробикийн 31-55 хүртэлх насны ангилалд:

1-р байранд:     Т.Цэрэн                ахлагчтай       СХД-ийн  14-р хорооны баг

2-р байранд:     Ч.Мөнхбат           ахлагчтай         НД-ийн     2-р хорооны баг

3-р байранд:     Б.Алтанцаг          ахлагчтай       СБД-ийн  14-р хорооны баг

55-аас дээш насны ангилалд:

1-р байранд:     Д.Өнөрцэцэг       ахлагчтай       СХД-ийн  14-р хорооны баг

2-р байранд:     Д.Хандсүрэн       ахлагчтай       СБД-ийн  10-р хорооны баг

3-р байранд:     О.Цэгмид             ахлагчтай         ЧД-ийн     6-р хорооны баг

Волейболын эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд:     Б.Түвшинчимэг ахлагчтай       БНД-ийн    1-р хорооны баг

2-р байранд:     М.Уянга                ахлагчтай       СБД-ийн  17-р хорооны баг

3-р байранд:     Ж.Одонтунгалаг ахлагчтай         НД-ийн     7-р хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд:     У.Одбилэг              ахлагчтай     БНД-ийн    1-р хорооны баг

2-р байранд:     Т.Даваахүү            ахлагчтай     БЗД-ийн   17-р хорооны баг

3-р байранд:     М.Чулуунбаатар   ахлагчтай       ЧД-ийн   19-р хорооны баг

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд:     Э.Оргил                  ахлагчтай       НД-ийн     2-р хорооны баг

2-р байранд:     Ж.Энхбаатар        ахлагчтай     СХД-ийн  19-р хорооны баг

3-р байранд:     Ш.Энхболд            ахлагчтай     БЗД-ийн   14-р хорооны баг

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд:     Г.Дайриймаа        ахлагчтай     БЗД-ийн     6-р хорооны баг

2-р байранд:     Ж.Түмэнжаргал    ахлагчтай       НД-ийн     2-р хорооны баг

3-р байранд:     Г.Ганчимэг             ахлагчтай     СБД-ийн  19-р хорооны баг

нар тус тус эхний гурван байрт шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медалийг эзэд боллоо.

Нийслэлийн шигшээ тэмцээнд нийлбэр дүнгээр:

1-р байрт    Налайх                   дүүрэг     19 оноогоор

2-р байрт    Баянзүрх                дүүрэг     23 оноогоор

3-р байрт    Сүхбаатар             дүүрэг     25 оноогоор

4-р байрт    Багануур                дүүрэг     28 оноогоор

5-р байрт    Хан-Уул                  дүүрэг     31 оноогоор

6-р байрт    Баянгол                  дүүрэг     32 оноогоор

7-р байрт    Сонгинохайрхан  дүүрэг     34 оноогоор

8-р байрт    Чингэлтэй              дүүрэг     35 оноогоор

9-р байрт    Багахангай            дүүрэг     44 оноогоор байр эзэллээ. Эхний 3 байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Дүүргийн шилдэг хороогоор:

–     Сүхбаатар дүүргийн  Р.Чогжмаа        даргатай  20-р хороо

–     Баянзүрх    дүүргийн  Д.Ганхуяг          даргатай    9-р хороо

–     Хан-Уул      дүүргийн  Ё.Цацралтуяа  даргатай    8-р хороо

–     Чингэлтэй  дүүргийн  Ц.Дуламжав     даргатай    7-р хороо;

Шилдэг хэсгээр: Сүхбаатар дүүргийн Р.Чогжмаа даргатай 20-р хорооны “Сэлбэ” хэсэг;

“Шилдэгийн шилдэг хороогоор: Сүхбаатар дүүргийн Р.Чогжмаа даргатай 20-р хороо шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдаж наадмын хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочдоос шагналаа гардан авлаа.

Нийслэлийн Иргэдийн спортын IV наадмын мэдээ мэдээллийг www.sport.ub.gov.mn, facebook.com, www.ulaanbaatar.mn сайт, “Таван цагариг” сонинд нийтэлж, “TV-9”, TV-5, TV-25, Star TV, MNC TV, Үндэсний олон нийтийн радио, MҮОНTV зэрэг телевизэд ярилцлага өгүүлж олон нийтэд хүргэлээ. Энэхүү үйл ажиллагааг MNC HD Мэдээллийн суваг телевиз бүтэн бичлэг хийж 20 минутын нэвтрүүлэг бэлтгэн 2015.12.02-ны өдрийн телевизийн хөтөлбөртөө оруулан олон нийтэд хүргэлээ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар

Comments are closed.