Нийслэлчүүдийн цасны баярын нээлт ирэх 7 хоногт болно

0
1835

Нийслэлчүүдийн цасны баярын нээлт ирэх 7 хоногт болно

DSC_0318Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын хүсэн хүлээдэг, уламжлалт “Эрүүл агаар – Рио -2016” сэдэвт цасны баяр, оны өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нэгдсэн нээлтийн ёслолын ажиллагаа ирэх долоо хоногийн Бямба гарагт буюу 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд болно.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, түүний харъяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, харъяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцож, цасны бүжиг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож өрсөлдөхөөс гадна байгууллагуудын хооронд “Нийслэлийн бүтээн байгуулалт”, “Рио 2016 олимп” зэрэг сэдвүүдээр цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан зохиогдоно.

Цасны баярын удирдамж, хуваарь:

                 Binder1       Binder1.jpg212       055055

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ 2015 оны “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулна гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.