Цэцэрлэгийн багш нар сургалтанд хамрагдлаа

0
441

Цэцэрлэгийн багш нар сургалтанд хамрагдлаа

     sub  Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоолууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн багш, арга зүйчдийн ур чадварыг дээшлүүлэх “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт сургалт семинарыг 2016 оны 01 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд МУБИС-ийн СӨБС-ийн спорт болон урлаг зааланд зохион байгууллаа.

             Энэхүү сургалт семинарт оролцсон нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгийн 160 цэцэрлэгийн 197 багш, арга зүйч нарт биеийн тамир, спортын талаар төрөөс болон нийслэлээс баримтлах бодлого чиглэл, үйл ажиллагаа, гимнастрада-нийтийн гимнастик, нэгдмэл сургалтын аргачлалын дадлага ажил, “Аз жаргалын хөтөлбөр” иогийн талаар танилцууллаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.