ЕБС-ийн сагсан бөмбөгийн ”Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээн амжилттай явагдлаа

0
512

ЕБС-ийн сагсан бөмбөгийн ”Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээн амжилттай явагдлаа

Photo 1Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн 7 дахь удаагийн тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” байгууллага, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоотой хамтран 5 үе шаттай, 3 насны ангиллаар 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 18-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Анхан шатны буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд бага, дунд, ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийн 4797 багийн 52638 сурагч оролцсон бол нийтдээ 121 сургуулийн охид, хөвгүүдийн 6413 багийн 81158 сурагч давхардсан тоогоор оролцлоо.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” тэмцээний шигшээ тоглолтууд 2016 оны 01 дүгээр сарын 12-ноос 02 дугаар сарын 18-ны хооронд зэрэг явагдаж, шувтаргын тоглолтууд 02 дугаар сарын 18-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж, бага, дунд насны ангиллын аварга багууд тодорлоо.

Шигшээ тэмцээний хаалтын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар оролцсон.

20160217_141150Энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулах хоёр талт хэлэлцээрт Нийслэл хотыг төлөөлж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ыг төлөөлж Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович нар, дөрвөн талт гэрээнд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ын Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт “Хангарьд” ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд тус тус гарын үсэг зурсан.

Уг нэр хүндтэй тэмцээнийг амжилттай явуулахад дэмжлэг үзүүлэх, тэмцээний журам болон энэхүү гэрээний дагуу тэмцээний шигшээ тоглолтуудыг хамтран зохион байгуулах, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах, шигшээ тэмцээнд оролцогч сургуулиудад 6 ширхэгээс бүрдсэн сагсан бөмбөгийн нэг иж бүрдэл (№ 6 хэмжээтэй 3 ширхэг бөмбөг, № 7 хэмжээтэй 3 ширхэг бөмбөг олгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон.

Хаалтын ажиллагааны эхэнд энэ удаагийн сурагчдын лигийн бүх үе шатуудад баг тамирчдаа сайн зохион байгуулан оролцуулсан 10 багш, мэргэжилтнийг шалгаруулсан юм. Энэхүү шагналд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн багш Д.Отгонжаргал, Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн багш Л.Алтанхуяг, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш Д.Лхагваа, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн багш А.Сонинцэцэг, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Х.Батчулуун, Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн багш Н.Бямбадорж, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны сагсан бөмбөгийн дасгалжуулагч Н.Мөнхбаяр, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт хариуцсан мэргэжилтэн О.Түмэнжаргал, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн багш Ж.Түмэнжаргал, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн багш Ц.Мөнгөнцоож нарыг шалгаруулж, Шилдгийн шилдэг”-ээр Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт хариуцсан мэргэжилтэн О.Түмэнжаргал тодорлоо.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд багийн спортыг хөгжүүлж, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлэн ОХУ-ын ШБЛ “Кэс-Баскет” байгууллагын менежер Пермяков М.М-д өргөмжлөл гардууллаа.

Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр болсон “Шилдэг төгсөгчдийн баг”, Сагсан бөмбөгийн үндэсний лигийн Алтан Дорнод “Алтайн Лидер” багийн халз тоглолт, тэмцээний аварга багийг таах тааврын уралдааны ялагч, “КЭС-БАСКЕТ” сагсан бөмбөгийн лигийн фэйсбүүк ялагчдыг тодруулж шагнах зэрэг шинэлэг арга хэмжээнүүд явагдлаа.

Сагсан бөмбөгийн үндэсний лигийн гурван удаагийн аварга Алтан Дорнод “Алтайн Лидер” багийн бүрэлдэхүүнд Доржпүрэвийн Бат-Орших, Отгонбаярын Очирбат, Энхбатын Дөлгөөн, Гэрэлийн Чинбат, Оюунболдын Цэлмэг, Мөнхбаярын Даваадорж, Бийшэндээгийн Урантулга, Бямбаагийн Даваа-Очир, Ганболдын Ундрах, Баярсайханы Сайнтөр, Боргилын Батзолбоо, Jake Anderson, Jamine Peterson, Chu Maduabum нар оролцсон. Багийн дасгалжуулагчаар Цэгэнжав, Цогтбаатар нар ажилласан.

Бага насны охидын багаас:

1-р байрт Ж.Түмэнжаргал багштай Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн “Hawks” баг,

2-р байрт Г.Азбаяр багштай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүйн одод” баг,

3-р байрт С.Үнэнбат багштай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн “Return” баг,

4-р байрт Б.Сугарцэцэг багштай Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн “Мөнгөн цагираг” баг шалгарсан бол

хөвгүүдийн багаас:

1-р байрт Ц.Мөнгөнцоож багштай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн “Return” баг,

2-р байрт Ц.Ванчигсүрэн багштай Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургуулийн “Хос эрэл” баг,

3-р байрт С.Доржпүрэв багштай Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн “ELITE” баг

4-р байрт Э.Оргил багштай Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн “Голомт” баг шалгарсан.

Энэ насны охидоос “Шилдэг тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүйн одод” багийн тоглогч н.Намуун, “Шилдэг дасгалжуулагч”-аар Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн “Хаукс” багийн дасгалжуулагч Ж.Түмэнжаргал, хөвгүүдээс “Шилдэг тоглогч”-оор Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн “Return” багийн тоглогч н.Мөрөн, “Шилдэг дасгалжуулагч”-аар Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургуулийн “Хос эрэл”  багийн дасгалжуулагч Ц.Ванчинсүрэн нар шалгарсан.

Дунд насны охидын багаас

1-р байрт Ж.Түмэнжаргал багштай Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн “Hawks” баг,

2-р байрт Г.Батцэнгэл багштай Баягол дүүргийн 19 дүгээр сургуулийн “Spark” баг,

3-р байрт Б.Рэнчиндорж багштай Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн “Ирвэс-40” баг,

4-р байрт Д.Мядагмаа багштай Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн “Шавь” баг эзэлсэн бол

хөвгүүдийн багаас

1-р байрт Д.Лхагваа багштай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүйн шонхорууд” баг,

2-р байрт Бүрэнтэгш багштай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн “Magic ball” баг,

3-р байрт С.Ананд багштай Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Мөрөөдөл” баг,

4-р байрт Д.Эрдэнэ-Очир багштай Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн “Шинэ Монгол” баг тус тус шалгарлаа.

Энэ насны охидын багаас Шилдэг тоглогч”-оор Налайх  дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн “Хаукс” багийн тоглогч н.Алтанзул, “Шилдэг дасгалжуулагч”-аар Баянгол дүүргийн 19-р сургуулийн “Спарк” багийн багш Г.Батцэнгэл, хөвгүүдийн багаас Шилдэг тоглогч”-оор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн “Magic ball” багийн тоглогч н.Амгаланбаяр, “Шилдэг дасгалжуулагч”-аар Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүйн шонхорууд” багийн дасгалжуулагч Д.Лхагваа нар шалгарсан.

Ахлах насны охидын багаас

1-р байрт Б.Дэлэг багштай Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн “Алтан од” баг,

2-р байрт Б.Үүрдсайхан багштай Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Secret team” баг,

3-р байрт эзэлсэн Ж.Мөнхтөгс багштай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Таван дигваранз” баг,

4-р байрт эзэлсэн У.Гэрэлт-Од багштай Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн “Энхтайван” баг шалгарсан бол

хөвгүүдийн багаас

1-р байрт Д.Лхагваа багштай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүйн шонхорууд” баг,

2-р байрт Т.Билгүүнбаатар багштай Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Рамдс” баг,

3-р байрт У.Гэрэлт-Од багштай Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн “Энх тайван” баг,

4-р байрт Э.Болорцэцэг багштай Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн “Team-33” баг тус тус шалгарсан.

Энэ насны охидын багаас Шилдэг тоглогч”-оор Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн “Алтан од” багийн тоглогч н.Намуун, “Шилдэг дасгалжуулагч”-аар Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн багш Б.Дэлэг, хөвгүүдийн багаас Шилдэг тоглогч”-оор Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Рамдс” багийн тоглогч П.Мөнх-Оргил, “Шилдэг дасгалжуулагч”-аар Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Рамдс” багийн дасгалжуулагч Т.Билгүүнбаатар нар шалгарлаа.

2015-2016 оны хичээлийн жилийн ”Сурагчдын лиг“ сагсан бөмбөгийн тэмцээнийг сайн зохион байгуулсан сургуулиудаар Хан-Уул дүүргийн 15-р сургууль, Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Чингэлтэй дүүргийн 5-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 105-р сургууль, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” сургууль, Баянгол дүүргийн “Монгени” сургууль, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргийн 50-р сургууль, “Шилдэг сургууль”-иар Баянзүрх дүүргийн 79-р сургууль шалгарч Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын өргөмжлөл, Нийслэлийн Боловсролын газрын тусгай шагнал 1.000.000 \нэг сая\ төгрөгөөр шагнаж урамшууллаа.

ОХУ-ын “Кэс-Баскет” ТББ-ын менежер Пермяков М.М Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спортын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинбаяр нарт “Сурагчдын лиг”-ийн билэгдлийг гардуулан өглөө.

“Шилдэг хөгжөөн дэмжигч” багаар Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн багууд шалгарлаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.