СУРАГЧДЫН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН МАРГААШ БОЛНО

0
615

СУРАГЧДЫН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН

МАРГААШ БОЛНО

Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 22-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай явагдаж байна.

Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой юм.

2016 оны 04-р сарын 16-ны дотор зохион байгуулагдсан I шат буюу Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн 8 дүүргийн 100 гаруй сургуулийн 3000 гаруй сурагч оролцож аваргаа тодруулсан.

Харин өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Монголын Хөлбөмбөгийн холбооны зааланд болж байгаа II шат буюу Нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргүүдээс шалгарсан ерөнхий боловсролын 30-н сургууль (Багануур дүүргийн сургууль, Баянгол дүүргийн “Монгени” сургууль, “Эрдмийн өргөө”, “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль, “Монгол-Од” сургууль, Баянзүрх дүүргийн 53, 84 дүгээр дунд сургууль, “Баянзүрх”, “Шавь” цогцолбор сургууль, Налайх дүүргийн 119-р сургууль, “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, Сонгинохайрхан дүүргийн 9, 106 дугаар дунд сургууль, “Ирээдүй” цогцолборын 36, 80,  82, I 83, II 83, II 86 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 4, 58 дугаар сургууль, “Гёте”, “Логарифм”, Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Хан-Уул дүүргийн 34 дүгээр дунд сургууль, Чингэлтэй дүүргийн 5, 24, 57, 117 дугаар дунд сургууль)-ийн 36 багийн 577 сурагч бага, дунд, ахлах насны ангилалаар ур чадвар, авъяасаа сорин өрсөлдөж шигшээ тэмцээний аваргаа тодруулна.

Бага насны ангилалын багийн төрөлд: Багануур, БЗД-ийн “Баянзүрх” ЦС, “Шавь” ЦС, СХД-ийн “Ирээдүй” ЦС-ийн II 83-р, I 83-р, II 86-р, БГД-ийн “Монгени” сургууль, СБД-ийн “Логарифм” сургууль, ЧД-ийн 117-р сургууль, НД-ийн 119-р сургууль, СХД-ийн “Ирээдүй” 80-р сургууль, СБД-ийн “Гёте” сургууль, БГД-ийн “Монгол-Од” сургууль гэсэн дарааллаар 13 багийн 312 сурагч;

Дунд насны ангилалын багийн төрөлд: Багануур, СБД-ийн 4-р сургууль, ЧД-ийн 57-р сургууль, БЗД-ийн “Шавь” ЦС, НД-ийн “Эрдмийн оргил” ЦС, СХД-ийн “Ирээдүй” 36-р сургууль, БГД-ийн “Монгени” сургууль, ЧД-ийн 24-р сургууль, БЗД-ийн 84-р сургууль, СХД-ийн 106-р сургууль, БГД-ийн “Эрдмийн өргөө” ЦС, ЧД-ийн 117-р сургууль гэсэн дарааллаар 12 багийн 144 сурагч;

Ахлах насны ангилалын багийн болон гурвалсан төрөлд: СХД-ийн “Ирээдүй” 36-р сургууль, БЗД-ийн 53-р сургууль, ХУД-ийн 34-р сургууль, СБД-ийн 58-р сургууль, ЧД-ийн 5-р сургууль, СБД-ийн ӨЗЗБЛАС, БЗД-ийн 84-р сургууль, СХД-ийн 9-р сургууль, СХД-ийн Ирээдүй 82-р сургууль, СХД-ийн 106-р сургууль, БГД-ийн “Эрдмийн ундраа” ЦС  гэсэн дарааллаар 11 багийн 121 сурагч тус тус өрсөлдөх юм гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

Холбоо барих утас: 312785, 99178373, 96635753, 99285651.