Хонхтой бөмбөгөөр Баянзүрх дүүргийн баг тэргүүллээ

0
480

Хонхтой бөмбөгөөр Баянзүрхийн баг тэргүүллээ

      Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хонхтой бөмбөгийн нээлттэй тэмцээн 2016.05.05-06-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт байрлах Монголын Хөлбөмбөгийн холбооны зааланд амжилттай болж өндөрлөлөө.

         Энэхүү тэмцээнд Говьсүмбэр аймгаас нэг, нэг эрэгтэй, эмэгтэй баг, Орхон-Уул аймгаас нэг эмэгтэй баг, Увс аймгаас нэг эрэгтэй баг, БНСУ-аас хоёр эрэгтэй баг, нийслэлээс зургаан эмэгтэй, арван эрэгтэй нийтдээ 22 багийн 132 тамирчин өрсөлдсөнөөс:

 

13112516_1790724794479712_1374774813_o

           Эмэгтэй багийн төрөлд:

1-р байранд: Хан-Уул дүүргийн баг

2-р байранд: Баянзүрх дүүргийн баг

3-р байранд: Орхон-Уул аймгийн баг

           Эрэгтэй багийн төрөлд:

1-р байранд: БНСУ-ын Инчон хотын баг

2-р байранд: Баянзүрх дүүргийн баг

3-р байранд: Сүхбаатар дүүргийн баг

Байгууллагын нийлбэр дүнгээр:

1-р байранд: Баянзүрх дүүргийн баг

2-р байранд: Хан-Уул дүүргийн баг

3-р байранд: Сүхбаатар дүүргийн баг тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.