НИЙСЛЭЛИЙН 377 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ”СПОРТЛОГ УЛААНБААТАР – 2016” БҮХ НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

0
650

НИЙСЛЭЛИЙН 377 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН

”СПОРТЛОГ УЛААНБААТАР – 2016” БҮХ НИЙТИЙН

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

 Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/652 дугаар захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн биеийн тамир, спортын өдөрлөгийн үйл ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

 

Энэхүү өдөрлөг нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилт, Монгол Улсын нийслэлийн өдрийг иргэдэд сурталчилах, өсвөр үе, залуучуудад биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, түүгээр хичээллэж, амьдралын хэвшил болгох замаар эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгоход ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

Өдөрлөгийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төвүүд, клубүүд, Олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх Оюутны болон Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Монголын Бүх ард түмний Спортын 14-р их наадам болон Нийслэлийн Иргэдийн спортын V наадамд оролцогчид, ЕБС-ийн сурагчид, ахмадууд, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд болон албаны бусад хүмүүс байлцлаа.

 

Өдөрлөгийг нээж Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа үг хэлсний дараа Монгол улсын Төрийн дуулал эгшиглэсэн.

 

Дараа нь ”Рио-2016” Зуны XXXI олимпийн наадмаас жүдо бөхийн 57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ багийн тамирчин, Самбо бөхийн Дэлхийн аваргын хошой алтан медальт, Жүдо бөхийн Ази тивийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа; ”Рио-2016” Зуны XXXI олимпийн наадмаас боксын 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ багийн /2012 оны/ тамирчин, 2014 оны Азийн спортын наадмын аварга, 2015 оны Ази тивийн аварга Доржнямбуугийн Отгондалай; “Рио – 2016” зуны Паралимпийн XV наадмын жүдо бөхийн 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Паралимпийн үндэсний шигшээ багийн тамирчин, Пара жүдо бөхийн Азийн наадмын мөнгө, хүрэл медальт Болормаагийн Ууганхүү; “Рио – 2016” зуны Паралимпийн XV наадмын Парапауэрлифтингийн хүрэл медаль хүртсэн Паралимпийн үндэсний шигшээ багийн тамирчин, Парапауэрлифтингийн Инчонын Азийн пара наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын хос мөнгөн медальт Энхбаярын Содномпилжээ нарт Хүндэтгэл үзүүллээ.

 

Мөн Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын зуны, өвлийн, пара төрөлд амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан 9 байгууллага, хамт олон шагналаа гардан авч өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүндэт зочид, “Рио-2016” Зуны XXXI олимпийн наадам болон Паралимпийн XV наадмаас медаль хүртсэн тамирчидтай дурсгалын зураг татууллаа.

 

Үүний дараа хөтлөгч “Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар-2016” бүх нийтийн биеийн тамир, спортын өдөрлөг”-т оролцогчдыг бүгдээрээ дасгал хийхийг урьж, “Голден жим” фитнесс клубын дасгалжуулагч багш Өсөхбаяр, Мөрөн, Анхзаяа, Энхтуул нар гимнастик, аэробикийн дасгалыг удирдан явууллаа.

 

Монголын гимнастикийн холбооны уран сайхны болон спортын гимнастик, Монголын спорт бүжгийн холбооны ”Moon dance” клуб, Нийслэлийн Иргэдийн спортын V наадамд оролцогчдын Хийн дасгалын болон Аэробик гимнастикийн баг тамирчид өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд зориулсан спортын үзүүлэх тоглолтуудаа Д.Сүхбаатарын талбайд хуран цугласан нийслэлийн иргэдэд үзүүлж сонирхууллаа.

 

Дүүргийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод болон хамтран ажиллаж байгаа байгууллагууд өөрсдийн асар майхан, хуваарилагдсан талбайд болон төв тайзан дээр гаргасан хуваарь хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явууллаа.

 

Талбайд мини хөлбөмбөгийн тэмцээн 3 төрлөөр явагдаж 5-н сургуулийн сурагчид оролулоо. Үүнд:

– Мини хөлбөмбөгийн тэмцээнд 41-р сургуулийн 1-р баг I байр, 41-р сургуулийн 2-р баг II байр, 10-р сургуулийн баг III байрт;

– жанглёрын тэмцээнд 10-р сургуулийн Түмэннаст I байр, 41-р сургуулийн Ууганбаяр II байр, 41-р сургуулийн Тэгшжаргал III байрт;

– мэргэн буучийн тэмцээнд 7-р сургуулийн Шинэтулга I байр, 41-р сургуулийн 2-р багийн Саяболд II байр, 26-р сургуулийн Буян-Өлзий III байрт тус тус шалгарлаа.

Тэмцээний багийн нийлбэр дүнгээр 41-р сургуулийн 1-р баг I байр, 10-р сургуулийн баг  II байр, 41-р сургуулийн 2-р баг III байр эзэллээ.

20161008_170135

Өдөрлөгийн үйл ажиллагааны талаар TV5, TV10, Star TV, MNC HD TV, Монгол HDTV телевиз, Монголын радио, news.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчиллаа.

 

“Намрын үндэсний бүх нийтийн гүйлт”-ийн үйл ажиллагаа:

 

“Намрын үндэсний бүх нийтийн гүйлт”-ийн үйл ажиллагаа 2016.10.08-ны өдрийн 09:00 – 16:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явагдлаа. Гүйгчид 09:00 цагт шүүгчийн дуут дохиогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Усан оргилуурын урдаас гараанаас гарч “Хүннү” зам буюу Дүнжингарав худалдааны төвийн урдуур замаар гүйж Амгалангийн өртөөний гарамаас 100 метрийн зайнаас буцаж эргэн 5 км, 10 км, 21 км, 42 км-ийн зайд өрсөлдсөнөөс:

21 км-ийн эмэгтэй

20161008_171639

Овог, нэр

Байгууллагын нэр

Энгэрийн дугаар

Амжилт

Эзэлсэн байр

Б.Мөнхзаяа

Алдар спорт хороо

0604

1:17:25:69

I

Ц.Санжидмаа

Сүлд спорт хороо

0507

1:19:29:47

II

Г.Хишигсайхан

Алдар спорт хороо

0558

1:23:26:29

III

Н.Дулам

МУБИС

0543

1:27:01:49

4

А.Эрдэнэчимэг

ЗХ-ний 016-р анги

0531

1:54:22:19

5

Ж.Инкуа

JA DE

0535

1:58:12:26

6

О.Уранчимэг

76-р цэцэрлэг

0587

2:05:45:33

7

З.Нина

Хилчин спорт хороо

0578

2:21:09:43

8

В.Батнасан

Хилчин спорт хороо

0534

2:40:05:77

9

Азжаргал

Хувиараа

0536

2:51:06:17

10

 

21 км-ийн эрэгтэй

 20161008_171351

Овог, нэр

Байгууллагын нэр

Энгэрийн дугаар

Амжилт

Эзэлсэн байр

Д.Гантулга

Хилчин спорт хороо

0557

1:06:55:77

I

Б.Суваргахайрхан

Алдар спорт хороо

0539

1:06:58:42

II

Б.Сүрэнжав

ҮБТДС

0508

1:09:00:32

III

Г.Энхтамир

ЗХ-ний 150-р анги

0557

1:09:12:08

4

О.Болдоо

Хилчин спорт хороо

0555

1:11:08:54

5

С.Чинбат

Аврагч спорт хороо

0509

1:13:32:83

6

Г.Бат-Эрдэнэ

Үчимбэр

0602

1:14:03:26

7

Б.Батхуяг

Увс аймаг

0511

1:15:13:49

8

Ч.Батжаргал

ЗХ-ний 032-р анги

0542

1:17:23:87

9

Э.Бархүү

ЗХ-ний 150-р анги

0538

1:18:27:75

10

 42 км-ийн эмэгтэй

20161008_171050

Овог, нэр

Байгууллагын нэр

Энгэрийн дугаар

Амжилт

Эзэлсэн байр

И.Шинэцэцэг

Алдар спорт хороо

0008

2:48:57:03

I

Д.Бадамхатан

МХХМГХ

0088

2:59:40:74

II

Н.Сэмжид

МУБИС

0014

3:15:28:91

III

Б.Алдармаа

МХХМГХ

0011

4:05:20:88

4

Ж.Батцоож

Аварга ДС

0074

4:14:42:90

5

Б.Дуламсүрэн

Хувиараа

0074

4:15:10:96

6

З.Дулмаа

Хилчин спорт хороо

0019

4:18:10:79

7

42 км-ийн эрэгтэй

20161008_170712

Овог, нэр

Байгууллагын нэр

Энгэрийн дугаар

Амжилт

Эзэлсэн байр

Г.Гүррагчаа

ХСИС

0018

2:28:42:65

I

Н.Мөнхбаяр

Хилчин спорт хороо

0099

2:29:49:07

II

Б.Доржпагам

Алдар спорт хороо

0009

2:32:50:62

III

М.Лхагвадорж

МУБИС

0007

2:51:56:45

4

Д.Дашням

Хувиараа

0100

2:52:14:51

5

П.Отгонбаатар

Хувиараа

0101

2:57:01:29

6

Б.Ванданпүрэв

ҮБТДС

0102

3:06:26:84

7

С.Батбаяр

ХУД-ийн цагдаа

0077

3:17:42:40

8

Э.Батзориг

Дэд бүтэц инженерийн компани

0075

3:40:28:98

9

Д.Тэмүүжин

Аврагч спорт хороо

0080

3:43:26:01

10