Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооныхон
 цасны цэвэрлэгээнд хуваарийн дагуу оролцлоо
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20.00 цагаас Улаанбаатарт орж эхэлсэн цасны улмаас зарим хэсэгт одоогийн байдлаар цасны хэмжээ 20 см хүрлээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр цас үргэлжлэн орох төлөвтэй байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зүгээс нийт төрийн болон үйлчилгээний албан хаагчидаа 11 дүгээр сарын 19-20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэх, хальтиргаа гулгааг арилгах ажилд дайчлан ажиллуулах захирамж гаргалаа.2016.11.19 052Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/797 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны хамт олон, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ багийн зарим багш дасгалжуулагч, тамирчидтай 2016.11.19-ний өдөр Арслантай гүүрээс Усан спорт сургалтын төв хүртэлх зам дагуух цасыг цэвэрлэлээ.

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо