Цэцэрлэгийн багш нарт бадминтоны сургалт зохион байгууллаа

0
485

Цэцэрлэгийн багш нарт бадминтоны сургалт зохион байгууллаа

15233754_757208024432953_1613062586_oНийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо нь Монголын Бадминтоны холбоотой хамтран цэцэрлэгийн биеийн тамирын багш, арга зүйч нарт зориулсан бадминтоны анхан шатны боловсрол олгох 3 өдрийн сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2016.11.25-27-ны өдрүүдэд “Замчин” спорт хороо, Монголын Үндэсний олимпийн хороо, “Орхон” дунд сургуулийн зааланд явагдлаа.

Сургалтаар Монголын бадминтоны холбооны дасгалжуулагч, сургагч багш Т.Ууганбаяр, тус холбооны туслах дасгалжуулагч Б.Хувьтөгөлдөр нар бадминтоны спортын үүсэл хөгжил, бадминтоны спортын дүрэм арга техникийн талаар анхны мэдэгдэхүүн өгөх онолын болон дадлага хичээлүүдийг удирдан явууллаа.

Энэхүү сургалтанд хамрагдсан нийслэлийн 9 дүүргийн 30 цэцэрлэгийн 30 багш нарт сертификат, бадминтоны цохиур, бөмбөг олголоо гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.