“Эрүүл ажлын байр танаас эхэлнэ” сургалт явагдаж байна

0
482

“Эрүүл ажлын байр танаас эхэлнэ” сургалт явагдаж байна

 

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” ТББ-тай хамтран “ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР ТАНААС ЭХЛЭНЭ” сэдэвт сургалт семинарыг 2017 оны 9-р сарын 25-аас 10 сарын 03-ныг хүртэл нийт 7 өдөр зохион байгуулж байна. Уг сургалт 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус сургалт нь “АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН БИЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР ДЭМЖИХ НЬ” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд дасгал хөдөлгөөн, чийрэгжүүлэлтээр ажил мэргэжлээс шалтгаалсан сэтгэл зүйн болон бие физиологийн эрүүл мэнддээ дэмжлэг үзүүлж урьдчилан сэргийлэх сургалт юм.
22091590_950005358470669_788068503_nМанай 2 өдрийн сургалтанд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар”, “Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар”, “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар”, “Нийслэлийн аялал жуулчлалын газар”, “Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газар”-ын төрийн албан хаагч нар оролцсон бол 3 дахь өдрийн сургалтад Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Статистикийн газар, Нийслэлийн Татварын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид оролцлоо.

Энэ сургалтад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн ажилтан, албан хаагчид идэвхтэй хамрагдаж сургалт маань 3 дахь өдрөө амжилтай сайхан үргэлжиллээ.

Сургалт семинарт цаг заваа гарган хүрэлцэн ирсэн албан хаагчиддаа баярлалаа.
Нийт оролцогчиддоо АМЖИЛТ ХҮСЬЕ.