Волейболын хойд бүсийн аварга баг тодорлоо

0
65
Улаанбаатар Кап” тэмцээний волейболын төрлийн ахлах эмэгтэй ангиллын бүсийн аварга багууд тодорлоо.

Хойд бүсийн аваргын төлөө Чингэлтэй Дивизоны аварга 50 дугаар сургууль болон Баянзүрх Дивизоны аварга 21 дүгээр сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, 21-р сургуулийн шигшээ баг 2 ээлжийн тоглолтод 25:17, 25:20 харьцаатайгаар ялж, хойд бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод 21-р сургуулийн шигшээ багаас багийн ахлагч, багийн өндрийн довтлогч №4 Б.Энхлэн 9 оноо авсан бол багийн намын довтлогч №33 Б.Хулан 6 оноо авч багаа тэргүүллээ.