Волейболын зүүн бүсийн аварга баг тодорлоо

0
8
Улаанбаатар Кап” тэмцээний волейболын төрлийн ахлах эмэгтэй ангиллын бүсийн аварга багууд тодорлоо.

Зүүн бүсийн аваргын төлөө Багануур Дивизоны аварга “Гүн Галуутай” сургууль болон Налайх Дивизоны аварга 119 дүгээр сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, “Гүн Галуутай” сургуулийн шигшээ баг 2 ээлжийн тоглолтод 25:17, 25:13 харьцаатайгаар ялж, зүүн бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод “Гүн Галуутай” сургуулийн шигшээ багаас №4 Б.Баярмаа 13 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлээ.