
Зүүн бүсийн аваргын төлөө Багануур Дивизоны аварга “Гүн Галуутай” сургууль болон Налайх Дивизоны аварга “Голомт” сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, “Гүн Галуутай” сургуулийн шигшээ баг 2 ээлжийн тоглолтод 25:16, 25:17 харьцаатайгаар ялж, зүүн бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод “Гүн Галуутай” сургуулийн шигшээ багаас №6 М.Цэлмэг, №7 С.Бүрэнжаргал нар 6 оноо авч багаа оноо авалтаар тэргүүллээ.










