Home Blog Хуудас 2

0 83

Монголын анхны DAWA марафончид тодорлоо

20862171_929811973823341_1370889660_o“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд амжилттай зохион байгуулагдаж 700 гаруй хүн оролцлоо. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгууллаа.

Тэмцээн “жуулчин”, “гэр бүл”, “найзууд”, “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд өрсөлдөөн өрнөлөө. Тухайлбал “жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болсон бол “гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцсон юм. Мөн “найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдсөн бол “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцлоо.

 

0 575

DAWA-2017 НЭРЭМЖИТ ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАР

ӨРТӨӨТ МАРАФОНЫ ОЛОН УЛСЫН АНХДУГААР

ТЭМЦЭЭН БОЛНО

garaa-1“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд болно. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “жуулчин”, “гэр бүл”, “найзууд”, “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд өрсөлдөөн өрнөх юм. Тухайлбал “жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна. Мөн “найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой юм.
Ангилал тус бүрт оролцогчид таван өртөөг дамжин өгөгдсөн даалгаваруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох юм. Тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай бөгөөд оролцохыг хүсэгчид биеэр ирж бүртүүлэх боломжтой. Бүртгэлийг Спортын төв ордны нэг давхарт энэ сарын 1-10-нд хүлээн авах юм байна.

 

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 Нэг. Зорилго

“Dawa-2017” олон улсын марафоныг эх орондоо зохион байгуулах, Монгол улсад ирсэн нийт гадаадын жуулчид, гүйлтийн спорт болон спортоор хичээллэгчид, гэр бүл, найзууд, нийт иргэдийн дунд биеийн тамир, спортыг сурталчлах, тэсвэр хатуужил, оюун санааны өв тэгш хүмүүжил олгох, Монгол улсыг олон улсад сурталчлахад оршино.

 

Хоёр. Тэмцээний ангилал, төрөл, оролцох бүрэлдэхүүн бусад мэдээлэл

 

НЭР: Dawa-2017 нэрэмжит үзэсгэлэнт Улаанбаатар өртөөт марафоны олон улсын анхдугаар тэмцээн
ТӨРӨЛ: -   Гадаадын жуулчид

- Аав, ээж, би

- Найзууд

- Сэтгэлд хоногшсон УлаанбаатарБОЛОХ ГАЗАР:Улаанбаатар хотОГНОО:2017 оны VIII сарын 13-ндЗОХИОН БАЙГУУЛАГЧ:ЗГХАгентлаг Биеийн тамир, спортын газар

Нийслэл биеийн тамир спортын хорооХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Grand china sportТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН, НАСНЫ АНГИЛАЛ-     Төрөл тус бүрд нэг баг 2-3 хүний бүрэлдэхүүнтэй байх ба 2 хүнтэй баг 1 эрэгтэй, 1 эмэгтэй, 3 хүнтэй баг 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй баг болж оролцоно.

-   Гадаадын жуулчид гэсэн ангилалд зөвхөн гадаадын иргэд, Аав, ээж, би гэсэн ангилалд гэр бүлийн гишүүд 16 хүртэлх насны хүүхэдтэй

-   Найзууд ангилалд 18-50 нас

-  Сэтгэлд хоногшсон Улаанбаатар 51-ээс дээш насны ахмад хүмүүс тус тус оролцоно.

- Төрөл тус бүрд 500 хүртэл оролцогч бүртгэж бүртгэлийг хаана.ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМАнгилал тус бүрд оролцогч нь шүүгчээс олгосон газрын зургийн дагуу байршил тогтоох ба 1-5 хүртэлх өртөөг туулж барианд орно. Өртөө болгон дээр шүүгчээс даалгавар гүйцэтгэсэн талаар тэмдэг даруулсан байна.

Тэмцээнд оролцогч нь өртөө хооронд явахдаа нийтийн тээвэр, унадаг дугуй, явганаар даалгаварыг гүйцэтгэнэ. Нийтийн тээвэрт гарах зардлыг оролцогч өөрсдөө гаргана.ОРОЛЦОХ БАГУУД:

  1. Аймаг
  2. Нийслэл, дүүрэг
  3. Гадаадын иргэд

АНХААРАХ ЗҮЙЛ Төрөл тус бүрд давхардаж оролцохгүй, гэрлэн дохио, явган хүний гарцаар гараагүй буюу хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн оролцогчдод торгуулийн оноо нэмэгдэнэ. Оролцогч бүр аюулгүй байдлаа хангаж оролцоно.

 

Тэмцээний үед өөрсдийн буруугаас болж гарсан гэмтэл, хохирлыг тэмцээн зохион байгуулагч хариуцахгүй.БҮРТГЭЛ:2017 оны VIII/01-10–ны хооронд Спортын төв ордны 1 давхарт бүртгүүлж мандат, энгэрийн тэмдэг авна. Оролцогч бүр үнэ төлбөргүй бүртгүүлнэ.

Холбоо барих утасны дугаар 96464746, 51-266243ШҮҮГЧИД:ЗГХАгентлаг – Биеийн тамир, спортын газраас томилогдсон шүүгчид ажиллана.ЗАРДАЛ:Орон нутгаас оролцогчид ирэх, буцах замын зардал болон байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.ШАГНАЛ:Гараанаас бариа хүртэлх хугацаа, торгуулийн оноо зэргийг нэмж дүнгээ гаргана.

Төрөл тус бүрд эхний 1, 2, 3 дугаар байранд орсон  багуудад гадаадад амрах эрхийн бичиг, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж урамшуулна.

 НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР,

 СПОРТЫН ХОРОО

udirdamj

0 115

“Улаанбаатар марафон – 2017 олон улсын гүйлт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоол, “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны бямба гарагт амжилттай зохион байгуулж, 36800 хүн хамрууллаа.

garaa-1

Энэхүү гүйлтийн нээлтийн ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, Монголын Үндэсний “Хербалайф Монгол” ХХК-ийн захирал нар оролцлоо.

 

2_3

0 126

“ГИМНАСТРАДА-2017″ УРАЛДААНТ ҮЗЛЭГИЙН ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГ ТОДОРЛОО

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос “Гимнастрада” уралдаант үзлэгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Монголын Хөл бөмбөгийн холбооны футзааланд амжилттай зохион байгууллаа.

 18318155_871640799640459_1628873057_o

Энэхүү уралдаант үзлэгт нэг баг нь 12 ба түүнээс дээш хэдэн ч хүний бүрэлдэхүүнтэй байж болдгоороо онцлогтой бөгөөд гуравдахь дахь удаагийн тэмцээнд нийслэлийн

-       Баянгол дүүргээс “Цомирлог”, “Энэрэл” багууд, 51-р сургууль, 85, 94, 157, 164-р цэцэрлэг;

-       Баянзүрх дүүргээс 84-р сургууль, 61-р цэцэрлэг;

-       Сонгинохайрхан дүүргээс “Ирээдүй” цогцолбор I бага сургуулийн “Зумба” болон “Дэвүүрт” баг, 112, 113-р цэцэрлэг;

-       Сүхбаатар дүүргээс “LIGHE CHEER”, “STERFORD”, GYM STAR”, 4-р сургууль;

-       Чингэлтэй дүүргээс “Хийн дасгалын баг”, 138-р сургууль, 126-р цэцэрлэгийн баг;

-       Улаанбаатар төмөр замын “Ган зам” аэробик гимнастикийн баг

зэрэг нийт 21 багийн 600-аад өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмад настан оролцлоо.

 

Оролцсон нийт багуудаас “Шилдгийн шилдэг баг”-аар Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн “GYM STAR” баг, “Шилдэг баг”-аар Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн “LIGHE CHEER” баг, Б.Энхсайхан дасгалжуулагчтай Баянгол дүүргийн 157-р цэцэрлэг, Т.Цэрэн дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор I бага сургуулийн “Дэвүүрт” баг, н.Мөнх-Од дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн “STERFORD” багууд тодорлоо.

 18339681_871640542973818_634069424_o

-”Шилдэг ур чадвар” номинацид Ч.Отгонжаргал дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн 112-р цэцэрлэг,

-“Шилдэг зохиомж” номинацид С.Батсүрэн дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн 4-р сургууль,

-“Шилдэг гүйцэтгэл” номинацид О.Цэгмид дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн Хийн дасгалын баг,

-“Шилдэг хэмнэл, эрч хүч” номинацид Т.Солонго дасгалжуулагчтай Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг,

-“Шүүгч, үзэгчдийн таашаал” номинацид С.Чимгээ дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэг,

-“Шилдэг үзүүлбэр” номинацид М.Дуламсүрэн дасгалжуулагчтай Сонгинохайрхан  дүүргийн 113-р цэцэрлэг,

-“Шилдэг багаар ажиллах чадвар” номинацид М.Нармандах дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн 126-р цэцэрлэг,

-“Шинэ санаа” номинацид н.Түмэнжаргал дасгалжуулагчтай Баянгол дүүргийн 94-р цэцэрлэгийн багууд шалгарлаа.

 

Мөн энэхүү уралдаант үзлэгт оролцсон багуудыг өргөмжлөл, цомоор шагнаж урамшууллаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

0 50

ЕРӨНХИ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН

УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ

ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1973 оноос хойш 44 дэх жилдээ тасралтгүй зохион байгууллаа.

 Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос ЕБС-ийн бага ангийн сурагчдын заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэн боловсруулж, ЕБС-ийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирлээ.

Үүний үр дүнд тэмцээнд оролцож буй ЕБС-ийн бага ангийн сурагчдын дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага, анхан шатны тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

maxresdefault

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагддаг ба 2017 оны 04 дүгээр сарын 23-ны дотор явагдсан анхан шатны тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 45 сургуулийн 3000 сурагч оролцож, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 22 сургуулийн 34 багийн 540 сурагч ур чадвар, авъяасаа сорин өрсөлдлөө гэж Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

0 8
СӨБ-ийн багш нарын сургалт боллоо   Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос “Идэвхтэй хөдөлгөөн - Эрүүл мэнд” сэдэвт сургалт семинарыг 2018 оны 01 дүгээр сарын...

Холбоос