Home Blog Хуудас 3

0 90

Нийслэл, дүүргийн БТС-ын байгууллагуудын

“Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд үйл ажиллагааны бодлого, чиглэлээ олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй хаалганы өдөрлөгт хуваарийн дагуу 2017.04.24-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороод, Усан спорт сургалтын төвүүд, нийслэл, дүүргийн  Засаг даргын дэргэдэх оюутны болон өсвөрийн шигшээ баг зэрэг 29 байгууллага, 200 албан хаагчид 3000 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүллээ.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцлоо.

18217576_1104262529717182_1075321199_n

Өдөрлөгт Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос удирдамж, төлөвлөгөө боловсруулан харьяа газруудыг арга зүйгээр ханган ажилласан.

  

Удирдамж төлөвлөгөөний дагуу:

1.    Нийслэлийн Нийтийн биеийн тамир спортын хороо, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Багахангай, Багануур, Налайх дүүргийн биеийн тамир, спортын хороод,

 18279905_1104262553050513_681263077_n

Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур дүүргүүдийн усан спортын төвүүд, Төв усан бассейн болон хамтран ажилладаг Монголын гимнастикийн холбоо, Монголын жудо бөхийн холбоо,  Монголын  чөлөөт бөхийн холбоо, Монголын Софт теннисийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын волейболын холбоо, Монголын бие тэтгэн чийрэгжүүлэх холбоо, Монголын ширээний шагайн холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Никель Гамбаа байгууллагууд хуваарьлагдсан талбайд үйл ажиллагаагаа бэлтгэж явуулсан.

 18217910_1104262579717177_739415744_n

 

2.    “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг сурталчлах самбар гаргаж, 40 хүнийг анкетаар бүртгэн заавар, зөвлөгөө өгч ажилласан.

 

 

 

3.    Олон нийтийн дунд сэтгэл ханамжийн судалгааг 200 хүний дунд  явуулсан /дүнг хавсралтаар оруулав/.

4.    Иргэдээс хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авах ажлыг зохион байгуулж, иргэдэд эрүүл мэндийн зөвлөмж, тусламж үйлчилгээ үзүүлэх, Иргэдийн спортын наадмын төрлүүдийг танилцуулах, спортын төрлүүдээр чөлөөт тэмцээн, үзүүлэх тоглолтууд хийх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын хороо өдөрлөгт оролцсон иргэдэд амьдралд хэрэгтэй 10 дасгал, компьютертэй ажилладаг хүмүүст зөвлөмж, биеийн тамир спортын тухай хуулиас, эмнэлгийн анхан шатны тусламж, дасгал хөдөлгөөний үе дэх хяналт, архи тамхинаас гарах арга, бие бялдарын сорил, стрессийн дасгалын үзүүлэх тоглолт хийж,  дартсын спортыг сурталчилан иргэдийн дунд чөлөөт тоглолт хийсэн байна. Мөн нийслэлийн удирдлагууд “Дэвжих” клубын ахмад тамирчидтай уулзаж санал, зөвлөмжөө солилцсон.

Баянгол дүүргийн Биеийн тамир спортын хорооноос тус дүүргийн 40 дүгээр сургуулийн Нарантуяа багшийн удирдлага дор шигшээ багийн тамирчин сурагчид төв тайзан дээр шигшээ багийн аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, 3 дугаар хорооны иргэн Долгор ахлагчтай Хийн дасгал аэрбикийн ахмад тамирчдын баг үзүүлэх тоглолт хийсэн.

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос тус дүүргийн    127-р цэцэрлэгийн шилдэг спорт хамтлагийн үзүүлэх тоглолт хийсэн.

5.    Биеийн тамир, спортын холбогдолтой танилцуулга, зөвлөмж, брошюрыг 40 гаруй төрлөөр  гарган 1200 гаруй иргэд олон нийтэд тарааж зөвлөгөө өгсөн.

6.    Дүүргийн Биеийн тамир, спортын хороодын дэргэдэх спортын төрлүүдийн секц дугуйланд 10 гаруй спортын төрлөөр 30 гаруй хүүхдүүдийг бүртгэн авч хичээллүүлэхээр болсон.

7.    Никель Ганбаа ХХК-иас дугуйн үйлдвэрийн

танилцуулга үйлчилгээ хийж, дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчилан танилцуулсан.

 

8.  Хэвлэл мэдээллийн  МҮОНРТ, ТВ9, ТВ5 болон /www.ulaanbaatar.mn, www. ub-marathon.mn, www.sport.ub.gov.mn , ub-Marath facebook хуудсаар нийтэд мэдээллэн ажиллаа.

0 149

“УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ-2017” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД

ИРГЭДИЙН ДУНД 2 ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

 

“Улаанбаатар өвлийн наадам-2017” арга хэмжээний хүрээнд гэр бүлийн буухиа тэмцээнийг 2017 оны 02-р сарын 11, 12-ны өдрүүдэд 11.00-13.00, 15.00-17 цагийн хооронд, олс таталтын тэмцээнийг тухайн өдрүүдийн 13.00-16.00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  тус тус зохион байгуулна.

Энэхүү тэмцээний гол зорилго нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2017 оны зорилтыг хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.

Гэр бүлийн буухиа тэмцээнд оролцох багуудыг 2017 оны 02-р сарын 11, 12-ны өрүүдийн өглөө 10.00-11:00, 14.00-15.00 цагийн хооронд, олс таталтын тэмцээнд оролцох баг /байгууллага, хамт олон, иргэд баг болж оролцож болно/-ийг тухайн өдрүүдийн 12:00-13:00 цагийн хооронд бүртгэнэ.

Гэр бүлийн буухиа тэмцээнд нэг багийн бүрэлдэхүүн /аав, ээж, эсвэл эмээ, өвөө, 12 хүртэл насны 1 хүүхэд/ 3 гишүүнтэй байх бол олс таталтын тэмцээнд нэг баг  5эрэгтэй, 3 эмэгтэй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.

Тэмцээн тус бүрийг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос томилогдсон шүүгчид удирдан явуулах юм. Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн тус бүрт эхний 1, 2, 3 байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналаар шагнана.

 UB-uvliin naadam-1.1

2222222222222222

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР,

СПОРТЫН ХОРОО

0 533

“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагаа болно

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01-р сарын 30-ны А/46-р захирамжаар “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын Цасны баярын үйл ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүй долоон худаг дахь UB resort Цанын баазад болно.

Untitled-12

Цасны баярын нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нутгийн захиргааны байгууллагууд, агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, түүний харъяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодын ажилтан, албан хаагчид оролцох юм.

0 303

“Улаанбаатар лиг” сурагчдын сагсан бөмбөгийн шигшээ тоглолтууд эхэллээ


“Улаанбаатар лиг” сурагчдын сагсан бөмбөгийн тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллагатай хамтран 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн 8 дахь жилдээ бага, дунд, ахлах насны ангилалаар амжилттай зохион байгуулж байна.

20160218_140236

Тэмцээний урьдчилсан тоглолт бага нас 2017.01.12-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн зааланд явагдаж байна. Нээлтийн ажиллагаа 13:00 болно.

Харин дунд насны охид 2017.01.13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд, Дунд насны хөвгүүд “Шинэ Монгол” сургууль, Ахлах насны охид 2017.01.15-ны өдөр 3-р сургууль, Ахлах насны хөвгүүд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд тус тус явагдана.

Бага, дунд, ахлах насны ангилалаар нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 121 сургуулийн охид, хөвгүүдийн 6413 багийн 85000 мянга гаруй сурагч оролцож байна. Нийслэлд шалгарсан бага, дунд, ахлах насны шилдэг нийт 96 багийн 1152 сурагч – тамирчин өрсөлдөнө.

Шигшээ тоглолтууд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Буянт Ухаа” спортын ордонд болно.

Нийслэлийн шигшээ тэмцээнээс шалгарсан Ахлах насны охид, хөвгүүдийн баг ОХУ-д болдог шувтаргын тоглолтонд оролцдог.

 

0 269

Цэцэрлэгийн багш нарт бадминтоны сургалт зохион байгууллаа

15233754_757208024432953_1613062586_oНийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо нь Монголын Бадминтоны холбоотой хамтран цэцэрлэгийн биеийн тамирын багш, арга зүйч нарт зориулсан бадминтоны анхан шатны боловсрол олгох 3 өдрийн сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2016.11.25-27-ны өдрүүдэд “Замчин” спорт хороо, Монголын Үндэсний олимпийн хороо, “Орхон” дунд сургуулийн зааланд явагдлаа.

Сургалтаар Монголын бадминтоны холбооны дасгалжуулагч, сургагч багш Т.Ууганбаяр, тус холбооны туслах дасгалжуулагч Б.Хувьтөгөлдөр нар бадминтоны спортын үүсэл хөгжил, бадминтоны спортын дүрэм арга техникийн талаар анхны мэдэгдэхүүн өгөх онолын болон дадлага хичээлүүдийг удирдан явууллаа.

Энэхүү сургалтанд хамрагдсан нийслэлийн 9 дүүргийн 30 цэцэрлэгийн 30 багш нарт сертификат, бадминтоны цохиур, бөмбөг олголоо гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

0 0
СӨБ-ийн багш нарын сургалт боллоо   Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос “Идэвхтэй хөдөлгөөн - Эрүүл мэнд” сэдэвт сургалт семинарыг 2018 оны 01 дүгээр сарын...

Холбоос