Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарь

Албан хаагчдын овог, нэрАлбан тушаалын нэрАжил үүргийн хуваарь
1.Ж.ГанболдДаргаБиеийн тамир, спортын салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, биеийн тамир, спортын үйлчилгээг айл өрх, иргэн бүрт хүргэж, өндөр зэрэгтэй тамирчдын залгамж халааг бэлтгэх орчин, нөхцлийг бүрдүүлэх салбарыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг боловсруулж хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцна.
2.М.ЦогзолмааЗахиргаа, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн даргаХууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, БТС-ын талаар төрөөс баримтлах бодлого, байгууллагын стратеги төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах, төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдүүлэх, хяналт тавих чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна.
3.Г.БямбасайханЗахиргаа, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэнБТС-ын талаар төрөөс баримилах бодлого, шийдвэрийг байгууллагын бодлого чиглэлтэй уялдуулан оновчтой төлөвлөх, тайлагнах, тогтоол шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хариуцан   нэгжийн үйл ажиллагааг төлөвлөн чиглүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
4.Б.ОюунтуяаХүний нөөц хариуцсан мэргэжилтэнТөрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт хүний нөөцийн бодлого, төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
5. Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэнБодлогын баримт бичиг тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, байгууллагын дотоод ажлыг зохион байгуулан хяналт тавьж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
6.А.НамуунЭрх зүй, тогтоол шийдвэр хариуцсан мэргэжилтэнХууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт  тайлан мэдээг нэгтгэх,  хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийж үр дүнг тооцох, тайлагнах, шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
7. Мэдээлэл технологи, судалгаа хариуцсан мэргэжилтэнБайгууллагынүйл ажиллагаанд мэдээллийн технологи ашиглах нөхцлийг бүрдүүлэх, хэрэгцээг тодорхойлох, өргөтгөл шинэтгэл хийх, шинэ техник технологийн ололтыг нэвтрүүлэх, мэдээллийн цахим сан, судалгааны ажлыг зохион байгуулан, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
8.Н.ӨлзийжаргалХэвлэл мэдээлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэнМэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах ажлыг удирдан зохион байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэн холбогдох зохицуулалтаар хангаж гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
9. Нягтлан бодогчБайгууллагын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулж батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
10.У.Буян-ОршихАрхив, бичиг хэргийн эрхлэгч   Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, архивын сан хөмрөг, архивын баримтын хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалт, албан хэрэг хөтлөлтийн стандартыг холбогдох хууль дүрэм, зааврын дагуу зохион байгуулж, хяналт тавьж, ажлын гүйцэтгэлийн үр дүнг  хэлтсийн даргын өмнө хариуцна.
11.С.СаранцэцэгСпорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн даргаБиеийн тамир, спортын салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, спорт, биеийн тамирыг хөгжүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын өмнө хариуцна.
12.Э.Мөнх-ЭрдэнэСпорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн ахлах мэргэжилтэнНийслэлийн хэмжээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын асуудлыг зохицуулж, мэргэшлийн удирдлаар хангах, төрийн болон биеийн тамир, спортын үйлчилгээг иргэдэд хүргэх ажлын гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн өмнө хариуцна.
13. Боловсролын байгууллага, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэнБоловсролын байгууллагатай хамтран ажиллаж, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн хэмжээнд  зохион байгуулж гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
14. Өсвөр үе, залуучуудын спортын асуудал хариуцсан мэргэжилтэнӨсвөр үе, залуучуудын дунд спортыг хөгжүүлэх чиглэлээр гаргасан хууль тогтоомж, бодлого чиглэл, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажлын гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
15.Б.СолонгоСпортын тэмцээн наадам, спорт холбоодын асуудал  хариуцсан мэргэжилтэнХарьяа байгууллага, спортын холбоодын хамтын ажиллагаа, үндэсний болон орчин үеийн спортыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, уралдаан тэмцээн хариуцан мэргэжлийн удирдлагаар хангаж, зохион байгуулж, ажлын гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө  хариуцна.
16. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллага дахь биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэнИргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

– – – – о О о – – – –