Бага насны хүүхдүүдийн бие бялдрын хөгжилд онцгой анхаарна

 

            Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 34, 05 дугаар тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн цэцэрлэгийн багш, арга зүйчдийн ур чадварыг дээшлүүлэх “Хүүхэд – Хөдөлгөөн – Эрүүл мэнд” сэдэвт сургалт семинарыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас 2015 оны 01 дүгээр сарын 12 – 16-ны өдрүүдэд МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн зааланд зохион байгуулна.

           Энэхүү арга хэмжээнд нийслэлийн бүх дүүрэг, цэцэрлэгийн багш, арга зүйчид оролцож, цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх дасгалыг шинэчлэн боловсруулан, оролцогчдод бага насны хүүхдийн бие бялдрын хүмүүжлийн ажлыг зохион байгуулах талаар заавар зөвлөгөө өгч, заавал хийх дасгалын CD, гарын авлага, өглөөний дасгалын плакатыг тараалаа.

              Сургалтын үеэр Монгол Улсын их сургууль, “Нийслэлийн 2014 оны шилдэг хамтлаг” зэрэг байгууллагуудаас багш, мэргэжилтнүүд хичээл зааж байна гэж Нийслэлийн биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here