ЕБС-ийн биеийн тамирын багш нар номын дуу сонслоо

0
593

ЕБС-ийн биеийн тамирын багш нар номын дуу сонслоо

EBS-1Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоолууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, багш, арга зүйчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт сургалт семинарыг 2013 оны 01-р сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалт семинарт Нийслэлийн 6 дүүргийн 63 сургуулийн 87 багш, арга зүйч оролцлоо. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдийн уран хөдөлгөөнт гимнастикийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2013 онд шинэчлэн боловсруулж, сургалт семинарт оролцсон багш арга зүйчдэд заавал хийх дасгал болон хичээлийн завсарлагаанаар хийх дасгалыг зааж сурган, заавал хийх дасгалын CD, гарын авлага, хичээлийн завсарлагаанаар хийх дасгал,  плакатыг тараалаа.

Сургалт семинарт Нийслэлийн Боловсролын газар, Биеийн тамирын дээд сургууль, багш нар болон гимнастикийн багш, дасгалжуулагчид хичээл зааж, сертификатыг гардууллаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.